Жадамбын
Энхбаяр
Жадамбын
Энхбаяр
Бидэнд итгэл хэрэгтэй

Ж.Энхбаярыг гүтгэжээ


2016/06/25
←Буцах

            УИХ-ын сонгуулийн 50 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаярыг өөрийн хувьцаа эзэмшдэг “Дархан нэхий” ХК-д бондын санхүүжилтээс 14 тэрбум төгрөгийн зээл олгуулсан гэх гүтгэлэгийн мэдээлэл цацагдаад байна. Үүнтэй холбогдуулан “Дархан нэхий” ХК, “Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас мэдэгдэл гаргажээ.

             “Дархан нэхий” ХК-ийн ТУЗ-аас гаргасан тус мэдэгдэлд “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь манайд хувьцаагүй. Засгийн газраас дэмжлэг авсан 14 тэрбумын зээл нь Үндэсний томоохон үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогын хүрээний санхүүжилт байлаа. Түүний зарцуулалтыг Монгол Улсын Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд хүргэдэг сар бүрийн тайлангаас үзэх эрх хүн бүхэнд нээлттэй. Нэг сая гаруй энгийн хувьцаа бүхий, 4000 орчим хувьцаа эзэмшигчтэй, 500 гаруй ажилтантай, үндэсний үйлдвэрлэлийн нэр нүүр болж үлдсэн компаниа сонгуулийн зорилгоор дайрч, гүтгэсэнд харамсаж байна.” гэжээ. Тус компанид Ж.Энхбаяр хувьцаа эзэмшдэггүйг “Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс ирүүлсэн албан бичиг мөн баталж байна.

Нэр дэвшигч Ж.Энхбаярын сонгуулийн төв штаб

Түгээх