Жадамбын
Энхбаяр
Жадамбын
Энхбаяр
Бидэнд итгэл хэрэгтэй

ЖАДАМБЫН ЭНХБАЯРЫН УУЛЗАЛТУУД ГЭРЭЛ ЗУРАГТ


2016/06/27
←Буцах

УИХ-ын сонгуулийн 50 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Жадамбын Энхбаярын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өндөрлөлөө. Нэр дэвшигч Ж.Энхбаяр тойрогтоо 30 гаруй удаа уулзалт хийж, нийтдээ 10000 гаруй иргэд, сонгогчидтой уулзаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, халуун дотно  яриа өрнүүлсэн байна.

1. Арын сайхан хангай нутгийн алдарт аваргуудын нэг Г.Өсөхбаярт үнэг хайчилж, өлгий зассан хоёр буурайгийнд зочлов. Ж.Энхбаяр аавын талаас Говь-Алтай, ээжийн талаас Архангайн улбаатай, жинхэнэ Алтай, Хангайн хүү ажээ.

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөрийн хөтөлбөрөө ойлгуулахын тулд дохионы хэлмэрчийг уулзалтын багтаа багтаасан нь Ж.Энхбаярын хүнлэг чанарын илэрхийлэл болов.

3. “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн уриалж яваа төрийн түшээ, цэргийн хүү Ж.Энхбаяраа монгол цэргийн генералууд нь дэмжиж, зөвлөж байгаа нь.

4. Тусгаар тогтнолын ордонд болсон 800 залуусын уулзалтад Ж.Энхбаяр “Оюутолгой ба Оюунлаг толгой” сэдвээр илтгэл тавьж, залуусын нүдэнд гэрэл нэмлээ. Долоон тэрбум хүнтэй зах зээл хүлээж байгааг өглөө бүхэн бодсоор сэрэхийг залууст уриалав.

5. 100 мянган хүнд ногдох элэгний хавдар өвчнөөр нас барж буй хүний тоогоороо Монгол Улс дэлхийд тэргүүлээд зогсохгүй дэлхийн дунджаас найм дахин өндөр явна. Үүнд эмзэглэн харамсаж буй Ж.Энхбаяр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрөө эмч, эмнэлгийн ажилтнуудад танилцуулж, санал зөвлөгөөг нь сонслоо.

6. Сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд бүх хорооныхоо нутагт 30 орчим уулзалт зохион байгуулж, сонгогчдынхоо саналыг сонссон тэрбээр “Хороо бүхэнд асуудал байна. Асуудал бүрийг зөвлөлдөх ардчиллын зарчмаар шийднэ” гэлээ.

7. Тэр залуу боловч улстөрчийн хувьд шинэ хүн биш. Түүний ажиллаж байсан Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” эдүгээ 50 дугаар тойрог төдийгүй “Улаанбаатарын уушги” болж байна.

8. Аж ахуйн нэгжийн тоо 62 мянгаар цөөрч, ажил эрхлэгчдийн тоо 143 мянгад хүрсэнд Ж.Энхбаяр ч бухимдалтай байна. 2012 онд ажил хайж байгаа хоёр хүний нэг нь ажилд орж байсан бол одоо долоон хүний нэг нь арай ядан ажилд ордог болсон нь “хэний гавьяа” болохыг хэн хүнгүй хэлж байв.

9. Бид 25 жил “туршлагын туулай” боллоо. Ардчилал гэдэг нь энэ л юм байлгүй, зах зээл, дэлхийн банк, бонд, хувьцаа нь ингэдэг л юм байлгүй гэсээр өдий хүрлээ. Мэдэхгүйдээ алдаж байсан нь үнэн. Одоо бид мэддэг боллоо. Бидний нүдний ялгаа арилж эхэллээ.

Түгээх