Жадамбын
Энхбаяр
Жадамбын
Энхбаяр
Бидэнд итгэл хэрэгтэй

БАЯНЗҮРХЧҮҮД ЖАДАМБЫН ЭНХБАЯРЫГ СОНГОХОО ИЛЭРХИЙЛЛЭЭ


2016/06/27
←Буцах

УИХ-ын сонгуулийн 50 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Жадамбын Энхбаярын сонгуулийн сурталчилгааны хаалт Баянзүрх дүүргийн 26-р хорооны “Баян Монгол” хороололд боллоо. 

Жадамбын Энхбаярыг дэмжихээр ирсэн иргэдийн дунд армийн таван генерал болон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, гавьяат жүжигчин У.Далантай, “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү, С.Тэмүүжин, Г.Нарансолонго, “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх, ХҮН-ын гишүүн Т.Бат-Оргил нарын олны танил эрхмүүд багтсан байлаа.

МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд Монгол орны хөгжил дэвшил, Монгол хүний сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Үүнийг бодит ажил болгон хэрэгжүүлэх тулхтай, бэлтгэгдсэн нэр дэвшигч бол Ж.Энхбаяр хэмээн Баянзүрхчүүд үзэж байна. Тэрбээр Баянзүрх дүүрэгт төрж, өссөн нэгэн аж.

 Нэр дэвшигч хаалтын уулзалтад хэлсэн үгэндээ “Сонгуулийн сурталчилгаа өндөрлөж байна. Энэ өдрүүдэд уулзалт бүрийг минь халуун дотноор хүлээн авсан 50 дугаар тойргийн иргэд, сонгогчид, өдөр бүр хамтдаа байсан журмын нөхөд, намын хамт олон, штабын бүрэлдэхүүндээ баярлалаа. Манай тойрог улс төрийн шинэ соёлыг бий болгож, бид хүн ёсыг эрхэмлэж, шударгаар өрсөлдлөө. Сонгууль дуусаж, амьдрал үргэлжлэнэ. Эргээд уулзахад нүүр бардам, сэтгэл тэнэгэр, хийсэн ажилтай, хэлсэн үгтэй байх болно. Сонгууль шударга, сонголт мэргэн байг” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Аав, хүүтэй хамт Монгол төрийн төлөө зүтгэхховорхон тавилан надад тохиосон юм. Ж.Энхбаяр бол Монгол төрд бэлтгэгдсэн, төрийначааг үүрэх торгон ирэн дээрээ яваа хүн. Гар нь ганзаганд,хөл нь дөрөөнд хүрсэн, ямар ч салхи, шуурга, хур бороог өнгөрүүлж чадах хүн болЖ.Энхбаяр

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Гантөмөр: Говь-Алтай аймгийн Халиун суманд Шагалынхан гэж их ажилсаг, хөдөлмөрч хүмүүс байлаа. Ж.Энхбаяр бол тийм хүний үр сад.

Жүжигчин Б.Амарсайхан: Та нар сайн хүнийг сонгоно гэж бодож байна уу. Сайн хүнийг сонгоё гэвэл намайг сонго. Над шиг сайн хүн ховор шүү. Гэхдээ бидэнд сайн хүн хэрэггүй ээ. Монголын улс төрд өнөөдөр туршлагатай, ёсзүйтэй, жудагтай, мэргэжил боловсролтой хүн хэрэгтэй. Яг Ж.Энхбаяр шиг хүн хэрэгтэй. Замбараагүй, засаггүй, уйваагүй болсон төрийг эмх цэгцэнд нь оруулахад удам дамжсан төрийн хүн, мэргэшсэн хууль тогтоогч хэрэгтэй.

Монгол Улсын гарьд Н.Ганбаатар: Би Баянзүрхдүүргийн 18 дугаар хороонд амьдардаг. Ж.Энхбаяр нэр дэвшигч маань “Хантайшир” дэвжээний бөхчүүдийг олон жил дэмжиж ирсэн. Залуусдаа Алтайн уулсшигээ түшигтэй хүн.“Шилэн Цогоо” хэмээх Б.Цогтгэрэл: Би Шилэн дансны хуулийн дагуу Хөгжлийн банкийг үг, үсэггүй шалгасан. Ж.Энхбаяр гишүүн Хөгжлийн банкнаас нэг ч төгрөг аваагүй болохыг шалгаж тогтоосон. Эрх баригчид шударга бай, гүжирдлэг гүтгэлгээ зогсоо.

Залуу энтерпренёр Д.Мөнхбилэг: Залуусыг саналаа өгдөггүй гэсэн шүүмж их байдаг. Би тэдний нэг байлаа. Харин энэ удаагийн сонгуульдаа идэвхтэй оролцож, Ж.Энхбаяр нэр дэвшигчийг дэмжинэ. Энэ хүн залуучуудын хүсэл, тэмүүллийг дэмжиж, ойлгодог цөөн улс төрчдийн нэг.


Түгээх