Жадамбын
Энхбаяр
Жадамбын
Энхбаяр
Бидэнд итгэл хэрэгтэй
  

Ж.Энхбаяр 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1999 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнес удирдлагын магистр.

Тэрбээр 1996-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ний захирлын албыг хашиж байгаад 2000-2002 онд Онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2003 онд Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх, 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, 2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын даргаар тус тус ажилласан байна.

Ж.Энхбаяр 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байв.

Тэрээр 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байна.

2009 онд Алтан гадас одонгоор шагнагдсан.